Сурагчид ирэх сарын 6-наас амарна

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Сурагчид ирэх сарын 6-наас амарна

Сурагчид ирэх сарын 6-наас амарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гаргаж, ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн байдаг. Ингэж сурагчдын амралтад өөрчлөлт оруулснаар бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын амрах хугацааг дараах өдрүүдэд тогтоожээ.

Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.

ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ:

  • Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал нэг долоо хоног

ЗУНЫ АМРАЛТ:
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж