“Гэр хороолол” хөдөлгөөний суултыг тараажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

“Гэр хороолол” хөдөлгөөний суултыг тараажээ

“Гэр хороолол” хөдөлгөөний суултыг тараажээ

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардсан суулт Баасан гаригт эхэлж, хоёр  өдөр Сүхбаатарын талбайд суулт зарлаж байсан билл. Гэвч өчигдөр орой цагдаагийн байгууллагаас суулт зарлаж байсан иргэдийг албан хүчээр тараажээ.

Суултад 10 гаруй иргэд оролцож байсан бөгөөд тэд сайн дураараа оролцож буй гэдгийг хэлж байсан юм. Хөдөлгөөний зүгээс “Бид нийслэлийн удирдлагуудад хандан гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ажилтай, орлоготой болъё” гэдэг л шаардлага тавьж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гарсангүй. Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа униар багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих. Хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч иргэдийг хохироохгүй байх” зэрэг шаардлага тавьж буй гэдгээ онцолж байсан.

Тэд хотын удирдлагыг эдгээр шаардлагыг хүлээн автал суултаа үргэлжлүүлнэ гэж байсан юм.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж