Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран “Ойлголцох нэг хором” аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд өнөөдөр /2019.03.31/ 11.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Нэг хором-Спорт өдөрлөг"-гийг зохион байгуулж байна. Уг өдөрлөг нь амралтын өдрийн турш үнэ төлбөргүй үргэлжлэх нь ээ.
Өдөрлөгийн үеэр:
- Албаны нохойн үзүүлбэр
- Хөлбөмбөгийн тоглолт
- Дугуйн уралдаан
- Амьд хөгжмийн тоглолт
- Гар зургийн уралдаан зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох юм.
Мөн аяны хүрээнд өнгөрөгч баасан гаригт Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон бусад үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран “Нэг хором хүлээ” жагсаал зохион байгуулсан. Энэ аян олон нийтэд нэг хором хөдөлгөөн хүрч, танхай зодооны хэрэг энэ сард 300 хэргээр буюу 20 хувь буурсан мэдээг албаныхан өгч байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ