БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Монгол хэлбичгийн эхний шалгалтыг гуравдугаар сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулсан. Эхний удаагийн Монгол хэлбичгийн шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гарна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтад нийт 18500 орчим шалгуулагч бүртгүүлсэн байсан. Гэвч улсын хэмжээнд шалгалтын ирц 87 хувьтай байжээ. Зарим шалгуулагчид хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол зарим шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн шалгалтад хамрагдах боломжтой юм. Уг шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны өдрүүдэд болно. Монгол хэлбичгийн шалгалт авах хугацаа 100 минут бөгөөд эссэ, найруулан бичих чадвар, монгол бичгээс крилл үсэг рүү хөрвүүлэх зэрэг бичгийн даалгавруудаас бүрдсэн байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ