Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр /2019.03.31/ Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг " балетыг тоглоно. Уг балет нь нийт дөрвөн бүлэгтэй бөгөөд манай тайзнаа 1956 оны долдугаар сарын 5-нд тавигдаж байжээ.
Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Грей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Грей хааны тэргүүн татвар эм Зарема хаанаа харамлан хааны дурлалт бүсгүй Мариягийн амийг хөнөөн, өөрөө мөн хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг байна.
Ийн манай театрын тайзнаа тавигдсан хамгийн анхны мэргэжлийн балет Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетын түүхэн 60 жилийн ой 2016 онд тохиож байсан билээ.
А.СҮРЭН