"Эх дэлхийн цаг-2019" арга хэмжээ цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

"Эх дэлхийн цаг-2019" арга хэмжээ цуцлагдав

"Эх дэлхийн цаг-2019" арга хэмжээ цуцлагдав

“Эх дэлхийн цаг-2019” өчигдөр товлогдсон байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагдлаа.  Энэ үеэр Сүхбаатарын талбайн орчны гэрлийг унтраах, орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхлэх байсан юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Скаутын холбоо, хөлбөмбөгийн “Дэрэн” баг хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтраах бөгөөд урлагийн тоглолт, хуванцрын хор хөнөөлийн талаар мэдээ мэдээлэл өгөх үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж