Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалд бэлтгэж байгаа тухай УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс бямба гаригт /2019.03.30/мэдээлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайд Искандер Азизовтой уулзах үеэрээ энэ тухай дурдсан байна.
Тэрбээр “Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж байгаад би баяртай байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан ёсны айлчлал зэрэг өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудад бид хэдийн бэлдээд эхэлсэн” хэмээн хэлжээ.
ОХУ болон Монгол Улс энэ зун “Халхын гол”-ын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх бөгөөд энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж:XINHUA
Холбоотой мэдээ