Цөмийн зэвсгээ АНУ-д шилжүүлэхийг Ким Жон Унаас шаарджээ | News.MN

Цөмийн зэвсгээ АНУ-д шилжүүлэхийг Ким Жон Унаас шаарджээ

Цөмийн зэвсгээ АНУ-д шилжүүлэхийг Ким Жон Унаас шаарджээ

Цөмийн зэвсгээ АНУ-д шилжүүлэхийг Ким Жон Унаас шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр цөмийн зэвсэг болон түүний түүхий эдийг АНУ-д шилжүүлэн өгөхийг шаардсан баримт бичгийг Ким Жон Унд өгсөн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Англи болон Солонгос хэл дээр бичигдсэн уг баримт бичигт Хойд Солонгосыг цөмийн зэвсэг болон түүний түүхий эд болох түлшийг АНУ-д шилжүүлэн өгөх, биологийн болон химийн зэвсэг бүтээх хөтөлбөр болон бүх баллистик пуужин, хөөргөлтийн төхөөрөмжүүд түүнтэй холбоотой объектуудыг устгах, үүнтэй холбогдуулан АНУ олон улсын шинжээч, мэргэжилтнүүдийг эх орондоо нэвтрүүлэн хянуулах, цөмийн хөтөлбөрийн талаар хамтарсан тунхаг гаргах зэрэг шаардлагыг тавьсан байжээ. Уг бичгийг Дональд Трамп Ханойн “Метрополь” зочид буудалд байрлаж байсан Ким Жон Унд хүргүүлсэн байна.

Хоёр улсын удирдагчдын хоёр дахь түүхэн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сарын 27-28-ны өдөр Вьетнамын нийслэлд болж өнгөрсөн. Харамсалтай нь хоёр тал тохиролцоонд хүрч чадалгүй уулзалт бодит үр дүнгүй өндөрлөсөн. Уулзалтын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын талаас бүх хоригоо цуцлаад оронд нь цөмийн зэвсгээ устгах санал тавьсан, харин түүнийг АНУ хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан гэж тайлбарласан. Гэтэл Хойд Солонгосын талаас гол таван хоригийг хэсэгчлэн цуцлах санал тавьсан, АНУ бидэнд “дээрэмчин шиг хандсан”, “алтан боломжийг алдлаа” гэх зэргээр АНУ-ыг буруутгаад байсан юм.

Ингээд Дональд Трамптай зөвшилцөж чадаагүй Ким Жон Ун эх орондоо эргэн ирсэн даруйд Хойд Солонгос цөмийн реакторуудаа идэвхжүүлж эхэллээ гэсэн мэдээ цацагдаж эхэлсэн. Үүний дараа АНУ Хойд Солонгосыг их хэмжээний нүүрс, газрын тос импортолж, НҮБ-ын хоригийг зөрчсөн хэмээн буруутгаж, Хойд Солонгосын газрын тосыг зөөвөрлөсөн гэх Хятадын хоёр компанид хориг тавьж байгаагаа зарласан.

Гэтэл үүнд нь хариу барив уу гэлтэй АНУ-ын мэдэгдлийн дараа Хойд Солонгос Өмнөд Солонгостой хамтарсан төлөөлөгчийн газраас ажилтнуудаа гэнэт татах шийдвэр гаргав. Өмнөдүүд ч сандарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, Хойд Солонгосыг ийм алхам хийсэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн ба Дональд Трамп шинэ хоригоо цуцлана хэмээн твиттертээ жиргэсэн юм. Удалгүй Хойд Солонгосын төлөөлөгчид эргэн ирж, байдлыг хэсэг намжааж байтал АНУ-ын талаас дахин мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Трампын мэдэгдлийг үгүйсгэн гаргасан шийдвэрээсээ буцахгүй гэж мэдэгдээд байгаа билээ. Ямартаа ч Ханойн уулзалтаар Дональд Трамп Ким Жон Уныг хилэгнүүлсэн үү ихэд нааштай байсан Солонгосын хойгийн асуудал уулзалтаас хойш хурцдаж эхэлсэн юм.

Эх сурвалж:REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уулын савдаг 2019-03-31 202.131.228.20

АНУын ерөнхийлөгч ёстой дээрэмчин аятай хандсан байна. Ийм нөхцөлд хэн ч байсан өөрийн эх орноо хамгаалахаар шийдэж таараа. Хойт Солонгос улсын ерөнхийлөгчийн шийдвэр зөв байна.

Avatar

зочин 2019-03-31 202.21.98.166

Тосоод ав гээд л харавчихгүй юу

Avatar

Зочин 2019-03-31 150.129.142.32

Хойдуулын пуужин үнэхээр сайн пуужингууд бий. Эс бол Янкууд аль хэдийнэ бөмбөгдчих байсан. Гэвч чадахгүй л байна.

Avatar

Зочин 2019-03-31 64.119.25.76

Энэ шар өвгөн чинь дураараа аашилж байна даа.

Avatar

zochin 2019-03-31 64.119.27.161

neg komani udirdaj baisa xun yamr ch guigee uxaan baixguii ix deerengui xandsa baina

Avatar

Зочин 2019-03-31 103.26.194.18

Hoiduuliin puujin gej oligtoi yum baih uu. ZAMDAA UNAJ MAGAD YUM L BAIGAA DAA

Avatar

Зочин 2019-03-31 182.160.2.143

Puujin baitugai oligtoi baildaani ongots ch baihgvi baij hutsaarai

Avatar

Хахаха 2019-03-31 202.55.188.39

Тэр пуужингаа харваад трамп руу нь очуулаад өрнөөс гарчаач

Avatar

иргэн 2019-03-31 202.179.27.208

Бүү бууж өг АНУ-д

Avatar

иргэн 2019-03-31 202.179.27.208

Даварчихсан Янкууд

Avatar

Хүннү 2019-03-31 112.72.11.120

Энэ ч арай хэтэрнээ. Ядуу улсыг яаж ч болно гэж бодоэ л дээ.

Avatar

Батаа 2019-03-31 66.181.161.116

Бас дээрэмчин зандалчин зангаа энэ Америк өвгөн тавихгүй юмаа Ёстой АНУ д зэвсэгээ өгч харагдаач хуцдаг өвгөн бэ

Avatar

Зочин 2019-03-31 203.91.115.37

мөрөөдчихсөн сда вэ

Avatar

gyandan 2019-03-31 202.179.25.185

Batgan suusan mah uttei.Badarchin yavsan gazar balagtai.amerkiin sanaa tavsan oron daintai gej baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж