ФОТО: Хайраар бүтээсэн “Халуун зүрх”

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

ФОТО: Хайраар бүтээсэн “Халуун зүрх”

“Аримун” продакшны анхны уран бүтээл Халуун зүрх уран сайхны киноны нээлт өнгөрөгч баасан /2019.03.29/ гаригт боллоо. Жүжигчин А.Ганчимэгийн зохиол, Д.Ганцэцэгийг найруулсан ”Халуун зүрх” дэлгэцийн бүтээлд бүсгүй хүний амьдрал хийгээд эх хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай харуулжээ.

“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ…” хэмээх дөрвөн мөртөд киноны гол зангилаа шингэсэн байх бөгөөд хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн уянгын драм болсон гэлтэй. Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир нар хамтран тоглосон юм.

Киноны зураг авалтын тухайд жилийн дөрвөн улирлын турш зураг авалт нь хийгдэж нийт 200 гаруй уран бүтээлчдийн чин сэтгэлийн хүчээр бүтсэн энэхүү бүтээл бөгөөд хоёр “Ганаагийн” сэтгэл зүрхээ зориулан ажилласан ур чадвар, сэтгэмж, мэдрэмж гээд бүх зүйлийн нэгдэл ажээ.

Нээлтийн үеэр уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.

ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ “Үзэгчидтэйгээ хамтдаа “Халуун зүрх” киногоо үзэх гэж байна. Үзэгчдээс маш их сэтгэгдэл ирж буйд их баярлалаа. Энэ киногоор нэг зүйлийг ойлгоосой гэж хүссэн. Тэр нь юу гэхээр хүн болгон энэ ертөнцөд үүргээ гүйцэтгэхээр ирдэг. Тэр үүргээ гүйцэтгэхийн тулд маш их саад бэрхшээл тохиолддог. Хүн өөрөө эс хүссэн ч хүсээгүй ч зовлонд унагах бус тэрхүү сорилтыг сэтгэлийн хүчээр давж гарснаар ирээдүйд сайн сайхан бүхэнтэй учруулдаг. Хэрвээ та хүсч байвал зорилгынхоо төлөө тасралтгүй тэмцээрэй. Тэгвэл таны чин хүсэл мөнхөд оршин байна хэмээн энэхүү уран бүтээлээ хийсэн. Миний хүү Б.Хангал “Буржаак”-ийн дүрд тоглосон. Хүү маань хэлэхдээ “зохиолоо уншсаны дараа инээдтэй зохиол байна гэсэн. Өөрөөсөө эгч хүнд дурлачхаад үнсье гээд байгаа нь инээдтэй санагдаж байна” гэж билээ.

Бид кино уран бүтээлийг хөгжүүлэхийн төлөө уран бүтээлч гэдэг мэргэжлээрээ нийгэмд олон нийтэд тэдний оюун санааг гэгээрүүлэх тодорхой хэмжээний мэдээллийг өгч байх ёстой. Бүх уран бүтээлчиддээ амжилт хүсье. Монголын хүн бүр эрүүл энх байгаасай, нэг гэр бүл гэсэн ч элэг бүтэн байхыг ерөөе” гэлээ.

ЖҮЖИГЧИН Б.ТАМИР “Сүүлийн үед надад дүрийн санал ирэхгүй байсан. Ямарваа нэг зүйлийн эхлэл чухал байдаг. Тэр зүйлийн сууринд нь хамтдаа байгаад, бие биедээ тус дэм болоод чин сэтгэлээсээ хамтран ажилласан. Миний хувьд “Эрдэнэ” гэдэг эмчийн дүрд ажилласан. Энэхүү дүр хайр сэтгэлийнхээ төлөө явж байгаа эмчийн дүр. Эр хүн хайртай хүнийхээ төлөө дотроо юуг тэсч давах уу, түүнийхээ төлөө юуг золиослож чадах уу гэдгийг харуулах  боломжтой дүр санагдсан. Өнөөдөр эмч нарын баярын өдөр тохиож байна. Бүх эмч нартаа баярын мэнд хүргэе” гэж ярилаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж