“Яагаад шатар гэж” өдөрлөгийн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

“Яагаад шатар гэж” өдөрлөгийн бүртгэл эхэллээ

“Яагаад шатар гэж” өдөрлөгийн бүртгэл эхэллээ

“Элит Брайн” олон улсын шатрын академийн үүсгэн байгуулагч, олон улсын шатрын их мастер А.Энхтуулын санаачилгаар Монголын хамгийн анхны дэлхийн жишигт нийцсэн “Яагаад шатар гэж" өдөрлөг ирэх тавдугаар сард Улаанбаатарт болох гэж байна.

"Яагаад шатар гэж" багийн хамт олон Монголын хамгийн том шатрын өдөрлөгийг болон хамгийн анхны өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ыг хүртэл хийгдэх юм байна. "Яагаад шатар гэж" өдөрлөгийн хүрээнд олон улсын стандартын дагуу бүтээгдсэн "64 ухаалаг дэвтэр" -ийн нээлтийн баярыг тэмдэглэж, 2019 оны "Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах" тэмцээнд оролцох тэтгэлэгт тамирчдыг шалгаруулахаар болжээ. Түүнчлэн "Яагаад шатар гэж" өдөрлөг нь өсвөрийн шатарчдыг тэдний эцэг, эхчүүдийн хамт хөтөлбөртөө хамруулж, шатрын спортыг ойлгож үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж буй ээж, аавуудад урам зориг хайрлах арга хэмжээ болохоороо онцлог бөгөөд өдөрлөгийн үеэр оролцогчдод зориулсан олон төрлийн сонирхолтой сургалтуудад хамрагдах болон Монгол Улсад шинэхэн төрөөд буй залуу Их мастеруудтай өсвөрийн шатарчид тоглох боломжийг “Яагаад шатар гэж” багийн хамт олноос буюу зохион байгуулагчдаас олгож байгаа юм байна.

“Элит Брайн” олон улсын шатрын академийн үүсгэн байгуулагч, олон улсын шатрын их мастер А.Энхтуул

Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу шатарчдад зориулсан маш олон гэнэтийн бэлэг байхаас гадна бидний сайн мэдэх олны танил уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, азтан шалгаруулж “64 ухаалаг дэвтэр”-ийн 2019 оны бүх дугаарыг захиалах эрхийг авах юм байна. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд шатрын спортыг дэмжигч маш олон хүндтэй зочид хүрэлцэн ирж, нийт шатарчдад амжилт хүсч өдөрлөгийг дэмжин оролцохоо илэрхийлснийг зохион байгуулагчид хэлж байна.

Монголын хамгийн анхны дэлхийн жишигт нийцсэн “Яагаад шатар гэж" өдөрлөг ирэх тавдугаар сард Улаанбаатарт болох гэж байна.

Монгол Улсад хамгийн анх удаагаа дэлхийн жишигт зэрэгцсэн бүрэн хэмжээний шатрын өдөрлөг болон өсвөрийн шатарчдын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа нь оюуны спортыг хүндлэн ойлгож, шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилгод нэгдэж буй дэмжигч байгууллагуудтай салшгүй холбоотой юм. Оюуны спортын ноён оргил болсон шатрыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх уриалгыг хүлээн авч, хамтран ажиллахаар олон байгууллага нэгдсэн байна. Тодруулбал, "Holiday Inn" зочид буудал, "Нар-Мон" ХХК, "Богд" банк, "Хаан жимс" ХХК, "АБИКО" ХХК, "Гэрэлт тайёо" ХХК, "Бльюмон" групп, "Innovstyle” ХХК, "Чинсан" академи, "Элит брайн" ХХК болон "Зууны шатар" клубын хамт олон дэмжин ажиллахаар болжээ.

Хэрвээ та оюун ухааны ноён оргил шатрын спортыг маш олон талаас нь ойлгож, мэдэхийг хүсвэл ирэх тавдугаар сарын 4-ний өдөр "Holiday Inn" зочид буудлын их танхимд зохион байгуулагдах "Яагаад шатар гэж" бүрэн хэмжээний шатрын өдөрлөгт оролцоорой!

“ЯАГААД ШАТАР ГЭЖ?” өдөрлөгийн удирдамж
/дэлгэрэнгүй/

Нэг. Зорилго: 
Монголын өсвөрийн шатарчид болон тэдний эцэг, эхийг дэмжих зорилгоор “64 Ухаалаг дэвтэр” –ийн нээлтийн баярыг тохиолдуулан “Яагаад Шатар Гэж?” шатрын өдөрлөгийн хүрээнд сургалт, чөлөөт арга хэмжээ болон өсвөрийн шатарчдын “Дэлхийн Аварга Шалгаруулах” тэмцээнд оролцох тэтэглэгт тамирчинг шалгаруулах бодлого бодолтын тэмцээнийг олон улсын стандартын дагуу өндөр түвшинд зохион байгуулах.

Хоёр. Зорилт:
Олон улсын шатрын их мастер А.Энхтуулын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Яагаад Шатар Гэж?” багийн хамт олон нь Монгол Улсад шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Гурав. Ерөнхий зохион байгуулагч:

“ЭЛИТ БРАЙН” олон улсын шатрын академи, Хамтран зохион байгуулагч: “Holiday Inn” олон улсын сүлжээ зочид буудал

Дөрөв. Журам:
3.1 “Яагаад Шатар Гэж?” өдөрлөгийн сургалт, хичээл болон бусад арга хэмжээ нь шатар сонирхогч болон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдад нээлттэй бөгөөд оролцогчид гэр бүлийн 1 гишүүний (аав, ээж, ах, эгч, дүү) хамт оролцож болно. Гэр бүлийн гишүүн нь оролцогчоос ахмад насны хүн байна.
3.2 Өсвөрийн шатарчдын “Дэлхийн Аварга Шалгаруулах” тэмцээнд явах Улаанбаатар – Бээжин 2 талдаа нислэгийн тийзийг олгох зорилготой “64 Ухаалаг Дэвтэр” –ийн нээлтийн баярын хүрээнд зохиогдож буй бодлого бодолтын тэмцээнд хүйс харгалзахгүй 12 хүртэлх насны өсвөрийн шатарчид оролцоно.
3.3 Бодлого бодолтын тэмцээнд 5 –р сарыг хүртэл хэвлэгдсэн “64 Ухаалаг Дэвтэр” –ийн зөвхөн бүх цувралыг уншигч 12 нас хүртэлх өсвөрийн шатарчид оролцох эрхтэй.
3.4 Тэмцээн нь нас харгалзалгүй ижил бодлогуудын даалгавартай явагдах бөгөөд нийт 6 бодлого бодохоос 3 нь “64 Ухаалаг Дэвтэр” –т багтсан бодлогууд байна.
3.5 Тэмцээний даалгаварт этюд, 2 болон 3 нүүдлийн мад, бод хожих, төгсгөлийн гэсэн тус бүр нь 5 оноо бүхий нийт 6 бодлого өгөгдөнө.
3.6 Бодогчдын авсан оноо тэнцсэн тохиолдолд зарцуулсан хугацаа нь дүгнэх үзүүлэлт болно.
3.7 Нийт 6 бодлого бодох хугацаа 60 минут
3.8 Бодлогын хариуг бичихдээ зөвхөн эхний нүүдлийг зорилгын (занал болон цугцванг) хамт бичих ёстой.
3.9 50% –с дээш амжилт үзүүлсэн оролцогчдыг бодогчийн чансаанд тодорхойлно.
3.10 Тэмцээнд оролцогчид зөвхөн зохион байгуулагчаас тарааж өгсөн цаас, үзгийг хэрэглэнэ.
3.11 Бодлогын тэмцээний шагналыг нийт дүнгээр болон насны ангилалаар хүйс харгалзахгүй шалгаруулна.
3.12 Өдөрлөг болон тэмцээнд оролцогч шатарчид мөн тэдний гэр бүлийн гишүүд тэмцээн болж буй газрыг хүндэтгэж, эмх цэгцтэй оролцохоос гадна техник хэрэгсэлтэй болгоомжтой харицах.

Тав. Шүүгчийн бүрэлдэхүүн

4.1 Бодлого бодолтын тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд оролцож байсан туршлагатай бодолтын мастер шатарчдаас шүүгчийн бүрэлдэхүүн бүрдэнэ.
4.2 Бодолтын тэмцээнд оролцож буй өсвөрийн шатарчдын гэр бүлээс 5 хүнийг өдөрлөгт оролцогч эцэг, эхчүүдийн саналаар сонгож, шүүлтийн явцад шүүгчдийн бүрэлдэхүүнд хяналт тавиулах. /Хяналт тавьж буй эцэг, эхчүүд шүүлтэд оролцохгүй/
4.3 Шүүгчид чин шударгаар шүүх хариуцлага хүлээнэ.
Жич: Бодлого бодолтын тэмцээнийг зохион байгуулагч, мастер Л.Тогоохүү хүндэтгэх шалтгааны улмаас шүүгчийн бүрэлдэхүүнд оролцохгүй болсныг мэдэгдэж байна.

Зургаа. Хөтөлбөр:

– 09:30 – 10:00 Хүндэт зочдыг хүлээн авах, оролцогчдод мандат олгох
– 10:00 – 10:30 “Яагаад Шатар Гэж?” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа
/Хүндэт зочид үг хэлнэ/
– 10:40 – 11:10 Сургалт №1 “Дэлхийн Шатрын Холбоо” –ны олон улсад баримталдаг дүрмийн тухай сургалт /Дэлхийн шатрын холбооны шүүгч Ц.Тулга/ (шатарчид, эцэг эхчүүд оролцоно)
– 11:10 – 11:20 Сургалтын талаар асуулт, хариулт /шатарчид, эцэг эхчүүд оролцоно/
– 11:20 – 11:30 Энтертайнмент завсарлага /шатарчид, эцэг эхчүүд оролцоно/
– 11:30 – 12:00 Сургалт №2 “Шатрын логик сэтгэлгээг хөгжүүлэх нь” хичээл
/Англи улсын шатарчин, дасгалжуулагч Alistair Nigel/
– 12:00 – 13:00 Их мастерууд болон 12 –с дээш насны өсвөрийн шилдэг шатарчидтай зэрэг тоглолт хийх
– 13:00 – 13:30 Өдрийн хоолны завсарлага /Holiday Inn зочид буудлын төв ресторан оролцогчдод хөнгөлөлттэй буюу тусгай менюгээр үйлчилнэ/
– 13:30 – 13:40 Бодлого бодолтын тэмцээний бэлтгэл
– 13:40 – 14:40 12 хүртэлх насны бодлого бодолтын нээлттэй тэмцээн
– 14:40 – 14:50 Та бидний сайн мэдэх уран бүтээлч мэндчилгээ дэвшүүлнэ
– 14:50 – 15:20 Сургалт №3 “Оюуны спортын тамирчин хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах ёстой вэ?” лекц (шатарчид, эцэг эхчүүд оролцоно)
/Уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн их эмч У.Насандэлгэр/
– 15:20 – 15:30 Шатрын тухай богино хэмжээний хүүхдийн кино үзэх
– 15:30 – 16:00 “Яагаад Шатар Гэж?” хэлэлцүүлэг
/Уригдсан зочид, шатарчид болон эцэг, эхчүүд оролцоно/
– 16:00 – 16:10 Хаалтын ажиллагаанд бэлдэх
– 16:10 – 17:00 Шагнал гардуулах & Хаалтын ажиллагаа

Долоо. Дэмжигч байгууллага:
– “Holiday Inn” 5 одтой зочид буудал
– “Абико” ХХК / Pegion брэндийн бүтээгдэхүүн болон Kagome жүүс/
– “APU” ХК /Маамуу брэнд/
– “Хаан Жимс” ХХК /Хуба Хаяа брэнд/
– “Богд” банк
– “Бльюмон” групп /Nike брэнд/
– “Гэрэлт Тайёо” ХХК / Монголын анхны танин мэдэхүйн хүүхдийн карт үйлдвэрлэгч/
– “Чинсан Академи” ТББ /Ярих урлаг болон гоо зүйн сургалт зохион байгуулагч/
– “Тоорил Ханы Хүрээ” /Тансаг зэрэглэлийн жуулчны бааз/
– “Зууны Шатар” шатрын клуб
– “Элит Брайн” ХХК /Аялал жуулчлал/

Найм. Шагналын сан:
– 3,700,000₮ /бэлэн бус/

Ес. Өдөрлөг зохион байгуулж буй нийт зардлын хэмжээ:
– 15,000,000₮

Арав. Шагнал урамшуулал:

Арваннэг. Өдөрлөг болох газар:
– Хаана: “Holiday Inn” зочид буудлын их танхимд /Дэлхийн алдартай сүлжээ зочид буудлын Улаанбаатар хот дахь 5 одтой салбар/
– Хэзээ: 2019 оны 5 сарын 4 –нд 10:00 – 17:00

Арванхоёр. Бүртгэл:
– 2019 оны 3 сарын 25 –с 4 сарын 25 хооронд бүртгэнэ.
– 2019 оны 4 сарын 25 –с хойш бүртгэхгүй.
– Бүртгэлийн хураамж: 50,000₮ /1 хүүхэд, 1 том хүн багтана/
– Бүртгэлийн тоо хязгаартай!
– Мандатыг өдөрлөг эхлэх өдрийн өглөө 09:30-09:50 хооронд олгоно.

Арвангурав. Холбоо барих: 
– Facebook хаяг: ELITE BRAIN International Chess Academy 
– Цахим шуудан: elitebrainllc@gmail.com
– Утас: 77110908, 88032888, 88060888, 90980090

– ТАНЫ АМЖИЛТ БИДНИЙ ЗОРИЛГО –

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж