Гавьяат тамирчин Г.Одбаяр тавдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

Гавьяат тамирчин Г.Одбаяр тавдугаар байр эзлэв

Гавьяат тамирчин Г.Одбаяр тавдугаар байр эзлэв

Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн “Гран-при” тэмцээн болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дөрвөн жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв.

“С” хэсгийг тэргүүлсэн Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөж, Энэтхэгийн В.Рухил, Гүржийн Г.Чихелидзийг ялсан ч Францын Ч.Гуиллаумегийд дийлдсэн. Улмаар дагах барилдаанд Гүржийн Л.Гинашвилиг ялж, хүрэл медалын төлөө барилдахаар болсон. Г.Одбаярын дараагийн барилдаанаа эзэн орны жүдоч В.Иашвилитэй хийсэн ч ялагдлаа. Тэрбээр Гүржийн гурван бөхтэй таарч хоёрыг нь ялж, нэгэнд нь ялагдан медалын тавцанд зогсож чадсангүй. Энэ жинд нийт 36 жүдоч барилдсанаас Франц, Куба, ОХУ, Гүржийн бөхчүүд медальд байранд шалгарав.

Манай бусад жүдочдоос 73 кг-д Г.Чойжилсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ. Тбилисийн Гран-при тэмцээнд 52 орны жүдочид өрсөлдөж байгаагаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын 15 жүдоч оролцож байна. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн бол гурван жүдоч шагналт тавдугаар, нэг жүдоч шагналт долдугаар байр эзлээд байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д О.Хангал, эмэгтэйчүүдийн 78  кг-д Б.Эрдэнэт-Од нар барилдана.

Тбилисийн Гран-при тэмцээнд Франц, Нидерланд хоёр аваргатай тэргүүлж байгаа бол Гүрж, Израйл, Итали, Португал, Косовогоос нэг аварга төржээ. Монголын баг нэг хүрэл медальт, шагналт байранд дөрвөн жүдоч орж 12-р байрт бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж