Үсийг гялалзсан хэвээр хадгалах өндөгний маск

Хуучирсан мэдээ: 2019.03.31-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Үсийг гялалзсан хэвээр хадгалах өндөгний маск

Үс тань халуун сэнс, халуун индүүнээс болоод хэврэгшээд байгаа юм биш биз?

Тийм бол “Өөгүй” өндгөнд асуудлаа даатга.

Хэрэв та уртавтар үстэй бол 2 ширхэг, дундаж болон богиновтор үстэй бол 1 ш өндгийг тасалгааны температурт бүлээсгэн бэлтгээрэй.

Өндгөө хагалаад 2 амны халбага оливын тос, 2 амны халбага зөгийн бал нэмж сайтар хутгана.

Үсний угаас үзүүр хүртэл бүхэлд нь жигд түрхэн халуун алчуураар 15-20 минут бигнүүр тавиарай.

Жимс, үр тариа зэрэг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх шаардлагатай. Нүүрс ус багатай хоол хүнс нь үс хэврэгших шалтгаан болдог байна. Мөн хушга, яргай загас, бүйлс зэрэг цайраар баялаг бүтээгдэхүүн нь үс унахаас сэргийлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж