Улсын драмын эрдмийн театр хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийж байгаа. Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын уран бүтээлчид Дархан хотод тоглох гэж байгаа бөгөөд тоглолтонд үзэгчдийн сэтгэлд хамгийн их нийцсэн Н.Ганхуягийн зохиол "Бүүвэй" уянгын драмын жүжиг, Ардын жүжигчин Очирбатын зохиол "Буруугүй буруутан" уянгын драмын жүжиг, Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн зохиол "Чөлөөт хос" хайрын жүжгүүд тус тус тоглогдоно. Энэхүү аялан тоглолтонд тоглогдож байгаа жүжгүүд ирэх сард болох Гэгээн муза наадамд нэр дэвшиж байгаа бөгөөд олон нийтэд нээлттэй үзүүлэх үүднээс хөдөө орон нутгаар аялан тоглож байгаа аж.
М.ЗУЛ