Р.Федерер шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Р.Федерер шигшээд шалгарлаа

Р.Федерер шигшээд шалгарлаа

Талбайн теннисний Майамигийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээд сүүлийн 2 жилийн аваргууд шалгарч үлдлээ. Швейцарын алдарт теннисчин Р.Федерер Майамигийн нээлттэй тэмцээнд 2005, 2006, 2017 онуудад тус тэмцээнд түрүүлж байсан бол Ж.Иснер өнгөрсөн жилийн тэмцээний цомыг хүртэж байсан.

Р.Федерер хагас шигшээд Канадын залуу теннисчин Д.Шаполавоыг 2 сетэд 6-2, 6-4 харьцаатай хожсон бол Ж.Иснер Канадын Ф.Оже-Альяссимыг мөн 2 сетэд хожиж шигшээд шалгарсан. Ж.Иснерт Канад залуу тийм ч хялбар өрсөлдөгч байгаагүй бөгөөд 2 сет хоёулаа тай-брейкээр шийдэгдсэн ажээ.

Хоёр теннисчин урьд нь 7 удаа таарч тоглоход Р.Федерер 5 удаа хожсон бол Ж.Иснер 2 удаа хожсон. Дээрх 7 удаагийн тоглолтын нэг нь Мастерс тэмцээний шигшээ тоглолт байсан бөгөөд 2012 оны Индиан Уэлльст Р.Федерер хожсон байдаг. Хамгийн сүүлд Парис мастерт Ж.Иснер хожоод байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж