Боруссиа Дортмунд тэргүүллээ алдлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Боруссиа Дортмунд тэргүүллээ алдлаа

Боруссиа Дортмунд тэргүүллээ алдлаа

Энэ жилийн Германы хөлбөмбөгийн Бундеслиг урьд  жилүүдийг бодвол илүү үзүүштэй болж байна. Ерөнхийдөө энэ нь Бавар Мюнхен клубын ялгуусан амжилт буурсантай холбоотой ч гэж хэлж болох талтай. Учир нь Бавари Мюнхен клуб бараг 7 жил лигтээ зогсоогдошгүй мэт байж оноогоор илт тасархай тэргүүлсээр аваргын цомыг хүртэж байсан. Тэгвэл энэ улирал лигийн тэргүүллийг Боруссиа Дортмунд клубт алдахын зэрэгцээ аваргуудын лигт шөвгийн 16-аас хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Эдгээр фактууд нь Германы үнэмлэхүй аваргуудыг урьдны хүчирхэг байдлаа алдсан болохыг харуулж байна.

Гэхдээ Бавари Мюнхен клуб лигтээ 2019 он гарсаар ердөө ганцхан хожигдож лигийн тэргүүллээ буцааж авч байх шиг. Германы лиг өндөрлөхөд 8 дутуу байгаа бөгөөд Боруссиа Дортмунд клубын хамтаар хүснэгтийг 60 оноотой хамтдаа тэргүүлж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 7-д явагдах лигийн 29-р тойргийн хүрээнд хийгдэх хоёр багийн тоглолт энэ жилийн лигийн аваргыг бараг тодорхойлох болов уу?. Энэ улирлын лигийн эхний тоглолт Боруссиа Дортмунд клубын талбайд болоход талбайн эзэд ялалт байгуулж байсан. Иймд хоёр багийн 2 дахь тоглолт аль алинд нь чухал, хожигдох эрхгүй тоглолт байна. Ялангуяа Бавари Мюнхен клуб намрын хожигдлын хариугаа авах, тэргүүллээ баталгаажуулах эрхийн төлөөх хариуцлагатай тоглолт байх болно.

Аваргуудын лигийн эрхийн төлөө буюу 3, 4-р байрын төлөө Лайпциг, Боруссиа Мюнхенгладбах болон Айнтрахт багуудын дунд өрнөх болов уу?. Лайпциг клубын хувьд бараг аваргуудын лигийн эрхээ алдахгүй байх. 26 тойргийн дараах байдлаар 49 оноотой лигийн хүснэгтийн 3-р байранд бичигдэж байгаа. Тэдний үлдсэн 8 тоглолтоос хамгийн хүнд өрсөлдөгч нь Бавари Мюнхен клуб л байна. Бусад өрсөлдөгч нарын хувьд хожих боломжтой багууд бий. Тэгвэл 4-р байрын төлөө, ирэх жил аваргуудын лигт орохын төлөө хуучны танил Боруссиа Мюнхенгладбах клуб болон Айнтрахт багуудын дунд өрнөнө. Багуудыг ердөө 1 оноо зааглаж байгаа.

Ирэх улиралд Нюренберг болон Ханновер96 багууд доод лигт тоглож магадгүй болоод байгаа. Нюренберг 13 оноотой, Ханновер96 14 оноотой хүснэгтийн доор бичигдэж байна. Тэдэнтэй хамт доош унахгүйн төлөө Штутгарт, Шальке04 болон Аугсбург багууд тэмцэж байна. Шальке04 клубын хувд сүүлийн үед хожил гэдгийг бараг мартаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж