Английн “Арсенал”-ын амьд домог Тьерри Анри франц довтлогч Оливье Жиру-г дэлхийн хэмжээний хөлбөмбөгч биш гэж үзээд, түүнтэй байсан цагт “Их буучид” аварга болж чадахгүй гэж хэлжээ.
“Миний бодлоор “Арсенал” дөрвөн шинэ хөлбөмбөгч гарцаагүй авах хэрэгтэй байна. Эхний ээлжинд хаалгач. Мөн төвийн хамгаалагч, цэвэрлэгч, тэгээд үнэхээр дээд зэрэглэлийн довтлогч бас хэрэгтэй. Аварга больё л гэж бодож байгаа бол довтлогчоо сайжруулах хэрэгтэй.
Жиру өмнөх ажлаа сайн хийж байгаа л даа. Гэхдээ түүнийг л довтолгоонд байлгасаар аварга болж чадах уу? Би чадахгүй гэж бодож байна. “Арсенал” өнгөрсөн улиралд Премьер лигийг тэргүүлж байхад ч мэргэжилтнүүд тэднийг аварга болно гэдэгт итгэхгүй байсан шүү дээ.
Гэтэл “Челси”-г харах хэрэгтэй. Тэд өнгөрсөн улиралд асуудалтай л байсан. Гэхдээ Тибо Куртуа, Неманья Матич, Сеск Фабрегас, Диего Коста нарыг худалдаад авчихсан. Ингээд дүндээ аварга боллоо шүү дээ” гэж Анри хэлжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn