Гэр хорооллынхны эрх ашгийг хамгаалах суулт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Гэр хорооллынхны эрх ашгийг хамгаалах суулт үргэлжилж байна

Гэр хорооллынхны эрх ашгийг хамгаалах суулт үргэлжилж байна

“Гэр хороолол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардсан суулт өнөөдөр (2019.03.30)хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Суултад 10 гаруй иргэд оролцож байна. Тэд сайн дураараа оролцож буй юм.  Хөдөлгөөний зүгээс “Бид нийслэлийн удирдлагуудад хандан гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ажилтай, орлоготой болъё” гэдэг л шаардлага тавьж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гарсангүй. Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа униар багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих. Хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч иргэдийг хохироохгүй байх” зэрэг шаардлага тавьж буй гэдгээ онцоллоо.

Тэд хотын удирдлагыг эдгээр шаардлагыг хүлээн автал суултаа үргэлжлүүлэх юм.

Мөн цагдаагийнхан хөдөлгөөнийхний  майхныг нь бариулахгүй гэж булааж авчээ. Энэ үйл явдал өчигдөр болсон байна. Хөдөлгөөний зохицуулагч нарын зүгээс энэ нь иргэдээ алагчилсан увайгүй үйлдэл гэж тодотголоо. Өмнө нь УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, суулт зарлахад гэрийг нь бариулж тэр бүү хэл Засгийн газраас цахилгаанаар нь хангаж дэмжлэг үзүүлж байсан. Гэтэл энэ удаад гэр хорооллын иргэд эрх ашгаа хамгаалахаар нэгдэж, жагсаал хийн, суулт зарлах болоход  майхныг нь бариулахгүй гэж булааж авч явлаа. Ард түмэн бол Засгийн газрынхны хувьд хэн ч биш юм байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж