Трамп хилээ хаана гэж сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Трамп хилээ хаана гэж сүрдүүлэв

Трамп хилээ хаана гэж сүрдүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт Мексик улстай залгаа өмнөд хилийг ирэх долоо хоногоос хааж магадгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр Мексикийн талаас хууль бус цагаачдын урсгалыг таслан зогсоохгүй бол АНУ-ын хилээ удаан хугацаагаар хаахаас өөр аргагүй гэж мэдэгдсэн байна. АНУ нь хилээ хааснаар хоёр орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. АНУ нь Мексиктэй өдөрт 1,7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг аж.

Одоогоос хоёр жилийн өмнө Дональд Трамп хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд Мексикийн хилийн дагуу өндөр хана хэрэм барихаа мэдэгдсэн. Улмаар хана барих ажиллагаа Конгресст шаардлагатай мөнгийг баталж өгөхгүй байгаагаас гацаанд ороод байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж