Монгол Улсын холимог тулааны шилдэг тамирчдын нэг, "Ширэн бээлий", "Power Nutrition"-ын тулаанч Б.Азжавхлан АНУ-ын "Combate Americas" холбоонд анхны тулаанаа хийхээр болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тулаанч Алехандро Арредондо байсан юм.
Өнөө өглөө Аризона мужид явагдсан тулаанд Б.Азжавхлан өрсөлдөгчөө 1 минут 54 секундэд ялснаар "Combate Americas" холбоонд ялсан Монголын анхны тулаанч боллоо. Түүний өрсөлдөгч өөрөөс нь 10 насаар ах тамирчин бөгөөд биеийн өндрөөр ч 10 см-ээр өндөр байжээ. Энэхүү тулаан таван хоногийн зарлагдсан ч Б.Азжавхлан ялалт байгуулж чадлаа.
Холбоотой мэдээ