Авангард Омск цувралын эхний хожлыг авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Авангард Омск цувралын эхний хожлыг авлаа

Авангард Омск цувралын эхний хожлыг авлаа

Шайбтай хоккейн ТХЛ-н бүсийн аваргын төлөөх тоглолтууд явагдаж байгаа. Өчигдөр Дорнод бүсийн шигшээд шалгарсан Омск хотын Авангард баг өөрсдийн талбайдаа Салават Юлаев багийн эсрэг цувралын эхний тоглолтоо хийлээ. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 3-3 харьцаатай тэнцсэн бөгөөд нэмэлт цагт талбайн эздээс С.Шумаков хожлын гоолыг оруулснаар цувралын эхний ялалтыг авчээ. Хожлын гоолыг оруулахад ҮХЛ-н Нэшвилл Предаторс багт тоглож байсан Т.Бэк мэдрэмжтэй дамжуулалт чухал үүрэгтэй байсан. Тэрбээр шайбыг зангаад талбайн нөгөө тал руу С.Шумаковт өгөхөд хаалга зүүн талдаа хоосон байсан бөгөөд С.Шумаков хоосон хаалганд шайбыг оруулснаар хожил талбайн эздийн талд шийдэгдсэн.

Ямартаа ч талбайн давуу талтайгаар плэй-оффыг эхлүүлсэн Авангард Омск баг цувралын эхний тоглолтыг талбайдаа хийж ялалт авлаа. Дараагийн тоглолт маргааш дахиад Авангардын талбайд явагдана. Харин өнөөдөр ЦСКА Москва болон СКА Санкт-Петербург багуудын цувралын 2 дахь тоглолт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж