Австралийн ягаан өнгөтэй нуур

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Австралийн ягаан өнгөтэй нуур

Австралийн ягаан өнгөтэй нуур

"Сонирхолтой газар зүй" буландаа Австралийн Мельбурн хотын ягаан өнгөтэй нуурыг онцолж байна.

Хүний гараар бүтээсэн энэхүү давстай нуур нь сүүлийн хэдэн долоо хоногт ягаан өнгөтэй болж хувирчээ. Энэхүү ер бусын өнгө нь дулаан уур амьсгал, бага хур тунадас, их хэмжээний нарны гэрлийн нөлөөгөөр бета кератон гэх улаан өнгийн бодис ялгарснаас үүссэн гэж тайлбарлаж байна.

Мельбурнын хотын захиргаанаас нуурын эрэгт зургаа авхуулахаар цуглаж буй хүмүүст хандан хэт эмзэг арьстай бол нуурын усны өндөр тунтай давсны нөлөөгөөр бие нь загатнахыг анхааруулжээ. Түүнчлэн нуурын уснаас муудсан өндөгний үнэр ханхалж байгааг оршин суугчид гомдоллох болжээ. Нуурын ус наймдугаар сард цаг агаар сэрүүсэхээр буцаад цэнхэр өнгөтэй болох гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж