Оны шилдэг хамгаалан тоглогчоор хэн шалгарах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Оны шилдэг хамгаалан тоглогчоор хэн шалгарах вэ?

Оны шилдэг хамгаалан тоглогчоор хэн шалгарах вэ?

НБА-н улирлын тоглолт өндөрлөхөд багуудад 10 хүрэхгүй тоглолт үлдээд байна. Улирлын тоглолт өндөрлөх гэж буйтай холбогдуулан улирлын шилдгүүдийн номинацид нэр дэвшигчдийг аль хэдий нь мэргэжилтнүүд тус тусдаа таамаглалаа дэвшүүлээд эхэлжээ. Тухайлбал, С.Эшбурнер Р.Гобер, П.Жорж, Я.Антетокунмпо нарыг нэрлэсэн бол Ш.Поуэл К.Леонард, П.Жорж, Ж.Эмбийдийг, Ж.Щуманн Я.Антетокумнпо, Ж.Эмбийд, Р.Гобер нарыг, С.Смит Р.Гобер, Ж.Эмбийд, П.Жорж нарын дунд гол өрсөлдөөн болно гэж таамаг дэвшүүлсэн байна.

Мэдээж шилдэг хамгаалан тоглогчийг ярихын тулд эхлээд багийн хамгаалалтын статистикийг харах ёстой. Энэ улиралд Милоуки Бакс баг НБА-н 30 багаа тэргүүлж байгаа бол Юта, Индиана, Оклахома болон Торонто багууд эхний 5-д бичигдэж байна. Багуудын хамгаалалтын хувиас харвал мэргэжилтнүүд 5 тоглогчийн дунд Оны шилдэг хамгаалан тоглогчийн төлөөх гол өрсөлдөөн болно гэж үзэж байгаа бололтой.

  • Яннис Антетокунмпо (Милоуки Бакс багийн Грек тоглогч)

Грек тоглогч Яннис хэдий нь лигийн шилдэг тоглогч болоод байна. Үүнийг илтгэх нэг үзүүлэлт бол мэдээж өнгөрсөн бүх-оддын тоглолтонд баг ахалсан явдал юм. Лигт 6 дахь жилдээ тоглож буй Яннис энэ улиралд багаа гайхалтай удирдаж лигийн 30 багийг тэргүүлж байна. Яннис энэ улиралд 7 тоглолт өнжсөн бөгөөд улирлын турш 27.4 оноо, 12.5 самбар, 6 дамжуулалт дундажлаж байна. Түүний бүх үзүүлэлт энэ улирал дээшилсэн. НБА-д 1983 оноос шилдэг хамгаалан тоглогчийг шалгаруулж эхэлсэн бөгөөд тухайн үедээ 2 жил дараалан Милоуки Бакс багийн тоглогч С.Монкриф хүртэж байсан. Тэр цагаас хойш анх удаагаа Милоуки Бакс багаас оны шилдэг хамгаалан тоглогч тодорч магадгүй байна. Гэхдээ түүний өрсөлдөгч нар хүчтэй гэдгийг мартаж болохгүй.

  • Пол Жорж (Оклахома Сити Тандер багийн тоглогч)

Лигийн шилдэг хүчний довтлогчдын нэг П.Жорж зөв багтаа ирсэн юм болов уу? Оклахомад ирсэн 2 дахь улирлаасаа жинхэнэ төрөл арилжсан мэт тоглолтыг үзүүлж байгаа. Түүний үзүүлж байгаа тоглолтууд маш тодорхой харуулсаар байна. Гэхдээ багийн амжилт нь бүх-оддын тоглолтоос хойш бага зэрэг унаад байгаа бөгөөд лигт хамгаалалтаараа Милоуки, Юта болон Индианагийн ард бичигдэж байгаа. Гэхдээ оны шилдэг хамгаалан тоглогчид хамгийн хүчтэй яригдаж буй тоглогч бол П.Жорж болоод байна. Бөмбөг таслалтаар лигийн тоглогчдыг тэргүүлж байгаа гэдэг нь нэгийг хэлнэ биз ээ.

  • Руди Гобер (Юта Жазз багийн Франц тоглогч)

Өнгөрсөн улирлын оны шилдэг хамгаалан тоглогчоор шалгарч байсан Франц залуу энэ жил дахиад хүчтэй өрсөлдөгч болж байна. Юта Жазз хамгаалалтаараа энэ улиралд лигт 2-рт бичигдэж байгаа бөгөөд сүүлийн үед Ютаг талбайд нь хожно гэдэг багуудад тун хүнд даалгавар болсон. Он гарсаар Юта талбайдаа ердөө 4 удаа л ялагдал гэдгийг амссан. П.Милсап, Ж.Харрис, Ж.Ховард, Г.Хэйвард нараас хойш Ютай Жазз багийг плэй-оффт эргэн ирэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол Р.Гобер юм. Энэ улиралд түүний хувийн үзүүлэлтүүд ахисан байгаа. Ялангуяа будагтай талбайд Р.Гоберыг зогсооно гэдэг тун амаргүй байгаа.

  • Жоэл Эмбийд (Филадельфиа76 багийн Камерун тоглогч)

Ж.Эмбийд, Б.Симмонс нарын хослол Филигийн ирээдүйг гэрэлтүүлж байна. Өнгөрсөн улирал Б.Симмонс оны рүүки тоглогч болсон бол энэ жил Ж.Эмбийд оны шилдэг хамгаалан тоглогчид гол нэр дэвшигч болоод байна. Дорнодын өрсөлдөөнийг улам сонирхолтой үзүүштэй болгоход Ж.Эмбийдийн оролцоо их бий. Лигт 3 дахь улиралдаа тоглож буй Ж.Эмбийд энэ улиралд 27.5 оноо дундажлаж, будагтай талбайд 48.5%-тай довтолгоо гүйцэтгэж байна. Гэхдээ багийн хамгаалалт тийм ч дээгүүр биш байгаа. Хувийн үзүүлэлт дээшилж байгаа ч багийн амжилт чухал гэж үзвэл Ж.Эмбийд оны шилдэг хамгаалагч болж чадах уу?

  • Квай Леонард (Торонто Рэпторс багийн тоглогч)

Энэ жил оны шилдэг хамгаалан тоглогчид нэр дэвшигч К.Леонард уг шагналыг хоёронтоо хүртэж байсан. Торонто Рэпторс баг өнгөрсөн зун К.Леонард болон Д.Грийн нарыг авснаар үлэмж хүчирхэг баг бүрдээд байгаа. Магадгүй энэ жил плэй-оффын шигшээд ч харж магадгүй. Торонтогийн довтолгооны хувь лигт 2-р орох үзүүлэлттэй байна. Багийн амжилт ийм өндөр байгаа нь хамгаалагчдын үүрэг оролцоо нэлээд их байгаа нь ойлгомжтой юм. Ер нь К.Леонард бол лигийн шилдэг хамгаалагчдын нэг мөн. Энэ жил магадгүй чимээгүйхэн лигийн шилдэг хамгаалагч болохыг бас үгүйсгэхгүй л юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж