Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хийсэн сорьцын шинжилгээгээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн 29 настай залуу боом өвчний халдвар авсныг тогтоожээ. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч Н.Насанхишигээс тодруулахад “Манай төвд ирүүлсэн шинжилгээгээр тухайн өвчтөн нь малаас боомын халдвар авсан болох нь тогтоогдсон. Одоогоор Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь харьцангуй сайжирсан. Малаас хүнд халддаг өвчин болохоор хөл хорио тогтоохгүй” гэсэн юм.

Дашрамд, өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдэхүүн, боомын савханцраар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний халдварыг авдаг. Мөн ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчилдөг байна. Иргэд мал, малын дайвар бүтээгдэхүүнтэй харьцахдаа дээрх эрсдлүүдийг тооцон үзэж  болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж