Ховд голын усанд эндсэн 6 настай  хүүгийн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Ховд голын усанд эндсэн 6 настай  хүүгийн цогцсыг олжээ

Ховд голын усанд эндсэн 6 настай  хүүгийн цогцсыг олжээ

Ховд аймгийн Ховд голын усанд хоёрдугаар сарын 13-ны өдөр эндсэн зургаан настай хүүхдийн цогцсыг өчигдөр /2019.03.29/ олжээ. Хүүг осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авснаас хойш тасралтгүй долоо хоног  эрэн хайсан ч үр дүнд хүрэхгүй байсан учир ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг  хоёрдугаар сарын 19-ны өдөр зогсоосон байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Хүү осолдохоосоо өмнө голын харзалсан хэсэгт эгчтэйгээ тоглож байжээ. Хамтдаа зураг авхуулж байгаад эргээд хартал дүү нь унаж ийнхүү харамсалтай хэрэг гарсан” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж