Ховд аймгийн Ховд голын усанд хоёрдугаар сарын 13-ны өдөр эндсэн зургаан настай хүүхдийн цогцсыг өчигдөр /2019.03.29/ олжээ. Хүүг осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авснаас хойш тасралтгүй долоо хоног эрэн хайсан ч үр дүнд хүрэхгүй байсан учир ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг хоёрдугаар сарын 19-ны өдөр зогсоосон байжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Хүү осолдохоосоо өмнө голын харзалсан хэсэгт эгчтэйгээ тоглож байжээ. Хамтдаа зураг авхуулж байгаад эргээд хартал дүү нь унаж ийнхүү харамсалтай хэрэг гарсан” гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ