Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн 2017 онд цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаа, эрүү шүүлттэй холбоотой асуудлаар иргэдээс 51 гомдол, мэдээлэл ирүүлжээ. Эдгээрээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, үлдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчийн зүй бус үйлдэлтэй холбоотой байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс хууль сахиулах албан хаагчид, төрийн бусад албан хаагчдын сургалтын хөтөлбөр болон шүүгч, хуульчдын байнгын сургалтын хөтөлбөрт эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх олон улсын зохицуулалтыг тусгах тухай зөвлөмж өгсөн ч эдгээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлыг Засгийн газраас хэрэгжүүлээгүй байна
Э.БУРАМ
Холбоотой мэдээ