Их, дээд сургуульд элсэгчид монгол хэл бичгийн шалгалтаа өгөөд буй. Тэгвэл энэхүү шалгалтын дүн ирэх долоо хоногийн даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт гарч, Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтад тавигдах юм байна. Элсэгчид монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх шаардлагатай бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт орон даяар явагдсан юм.
Энэ жилийн тухайд монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 элсэгч өгчээ. Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө. Өнөө жил монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авахаар болсон юм. Хоёр дахь монгол хэл бичгийн дахин шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд 12:00 цагаас явагдана. Их, дээд сургуульд элсэх гэж байгаа бол Монгол хэл бичгийн шалгалтыг өгч, 400 оноо авч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ орох эрхтэй болох юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ