Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр /2019.03.29/ өдөр хянан хэлэлцжээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Хүсэлт гаргагч нь хуульд заасан шаардлагыг хангасны дараа хүсэлтээ дахин гаргах боломжтой аж.
Энэ өдөр мөн Бүгд Найрамдах намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцжээ. Бүгд Найрамдах намын хоёрдугаар сарын 16-ны өдрийн Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаар Б.Жаргалсайханыг сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн болон даргын өөрчлөлтийг бүртгэсэн байна.
Э.БУРАМ