Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халсан гэх гомдол олноор гарах болсон. Улмаар Засгийн газраас төрийн албан хаагчдад гэнэт халагдсаны төлбөрт 7.8 тэрбум төгрөгийн өглөгтэй болсон байна. Энэ нь сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бий болсон өр төлбөр аж. Мөн ажлаас халагдсан төрийн албан хаагчид үндэслэлгүй халсан гэх шалтгаанаар шүүхэд хандаж, шүүхээс ажилд нь эргүүлэн авах шийдвэр гарсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны төлбөр зэргийг Засгийн газар, холбогдох яамд нь хариуцдаг байна. Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Хөдөлмөрийн сайд салбарынхаа хэмжээнд 64, БОНХАЖ-ын сайд 66, Эрүүл мэнд, спортын сайд 11 хүн ажлаас нь чөлөөлсөн гэх гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирээд байгаа юм.
М.ЯЛАЛТ