Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь Хүн-Зам-Тээврийн хэрэгсэл-Орчин гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд нийт бүртгэгдэж буй ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гарч байна гэсэн судалгаа бий.
Анхаарал болгоомжгүй, дүрэм зөрчсөн үйлдэл хүнд ямар аюул учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр /2019.03.29/ "Нэг хором" жагсаалыг зохион байгууллаа.
Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхдүүд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль-Төв шуудангийн уулзвар-Драмын театр-1 дүгээр сургууль маршрутаар жагсаж явган зорчигч болон жолооч нарыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга, соёлтойгоор оролцохыг уриаллаа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ