Хөшигийн хөндийн хурдны замыг энэ онд ашиглалтад өгнө

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Хөшигийн хөндийн хурдны замыг энэ онд ашиглалтад өгнө

Хөшигийн хөндийн хурдны замыг энэ онд ашиглалтад өгнө

Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2011 оны зургадугаар сарын 16-ны өдөр нийт 500 сая ам долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.

Тэгвэл 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 96.19%-тай байна. Хурдны замыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаагаа холбогдох албаны хүмүүс хэлж байсан юм. Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 метр, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн байх юм.

Төслийн хүрээнд 32.2 км асфальт бетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригдах юм байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж