Изинис Эйрвэйз компани Ховд аймгийн Булган сумын чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Изинис Эйрвэйз компани Ховд аймгийн Булган сумын чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ

Ховд аймгийн Алтай, Булган, Үенч
зэрэг сумдад өвөлжилт ихээхэн хүндэрч гамшгийн байдалд хүрээд байгаа
билээ. Эдгээр сумд нь Улаанбаатар хотоос 1500 гаруй км зайд оршдог,
манай орны хамгийн алслагдсан сумдын нэг бөгөөд цас их унасны улмаас
Булган сум – Ховд хот чиглэлийн зам даваа хаагдаж, газрын тээвэр
зогсоход хүрээд байгаа юм.

Энэ байдлыг Засгийн газраас анхаарч,
агаарын тээврийн Изинис Эйрвэйз компанийг тус бүсэд тогтмол нислэг
үйлдэхээр томилсоны дагуу Булган сумын нисэх буудал руу 2010 оны 02-р
сарын 21-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Пүрэв, Ням гарагуудад
хуваарьт нислэг үйлдэхээр боллоо. Тус нислэг нь Улаанбаатар-Ховд
хот-Булган сум, Булган сум –Ховд хот-Улаанбаатар гэсэн Ховд хотоор
дамжин өнгөрөх нислэг байх юм. 

Нислэгийн тийзний хувьд Булган – Ховд
чиглэлийн нислэг хөнгөлөлттэй буюу нэг талдаа 60,000 төгрөгний үнэтэй
байх юм. Ийнхүү өвөлжилтийн байдал хүнд байгаа баруун хязгаарын ард
иргэддээ хөнгөлөлттэй үнээр агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхэд тус
компанийн тус нислэгийн алдагдалд зориулж Монгол Улсын Засгийн Газар,
Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас татаас хэлбэрээр санхүүжилт олгохоор
болсон байна. 

Изинис Эйрвэйз компанийн зүгээс Ховд
хот болон Булган сумын чиглэлийн нислэгийн үйлчилгээг нэмэгдүүлэх
зорилгоор Улаанбаатар – Ховд чиглэлд долоо хоног бүрийн Мягмар
гарагуудад нэмэлт нислэг үйлдэж эхэлж байна. Ийнхүү Ховд аймгийн
чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлддэг болж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг тийз захиалах 976-11-333311 утаснаас лавлана уу.



Изинис
Эйрвэйз ХХК нь Монгол улсын хэмжээнд хуваарьт болон захиалгат нислэг
үйлддэг, дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий үндэсний тээвэрлэгч,
Иргэний Агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм. Тус компани нь
орон нутгийн 11 чиглэлд, олон улсын 1 чиглэлд тогтмол нислэг үйлдэхийн
зэрэгцээ БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг улсууд руу олон улсын захиалгат
нислэг үйлдэн ажиллаж байна. Аюулгүй, найдвартай, тав тухтай агаарын
тээврийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэлх нь тус компанийн үйл
ажиллагаандаа баримтлаж ажиллах зарчим.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж