Смарт картын 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгоно

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Смарт картын 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгоно

Смарт картын 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 28-ны өдөр товлогдож нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай асуудлыг хэлэлцсэн билээ.  Хотын нийтийн тээврийн салбарт нийслэлийн өмчит хоёр,  хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг боловч санхүүжилтийн хувьд хүндхэн байдалтай, парк шинэчлэл муу, хотын төсвөөс хийгдэж буй үйл ажиллагааны санхүүжилт нь хүрдэггүй тухай холбогдох албаны хүмүүс ярьжээ.

Энэ үеэр ухаалаг картын системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн боловч картын түгээлтийн хүртээмж муугаас иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлсээр байгаа асуудалд хотын дарга С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл автобусны картаа цэнэглэчхээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно" гэв.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж