Тэтгэврийн насыг уртасгахыг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн насыг уртасгахыг эсэргүүцлээ

“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Энэхүү бодлогод шинэчлэн тусгаснаар тэтгэврийн насыг эмэгтэй 58, эрэгтэй 62 болгон нэмэгдүүлнэ гэж тусгаад байгаа юм. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Учир нь тэтгэврийн насыг уртасгах нөхцөл манай улсад одоогоор бүрдээгүй байна гэж үзэж байгаа аж. Мөн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хүн амын дундаж наслалт, хөдөлмөрийн нөхцлийн судалгааны дүн мэдээ, нийгмийн тогтолцоо төлөвшил гэх мэт харгалзах хүчин зүйлээс шалтгаалан тэтгэврийн насыг уртасгах боломжгүй гэж МҮЭХ-ны удирдлагууд мэдэгдэж байна. Түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх төрийн тэтгэврийн сан мөнгөгүй болсонтой шууд холбоотойгоор тэтгэвэр авагчдын тоог цөөлөх бодлого гэж үзэж байгаа аж.
Мөн МҮЭХ-ны удирдлагууд ирэх тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг Засгийн газраас хүсэхээ мэдэгдлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж