УИХ-ын &#34Мөрөөдлийн баг&#34 ТТ-г шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын &#34Мөрөөдлийн баг&#34 ТТ-г шүүнэ

Сүүлийн үед “Мөрөөдлийн баг”-ийн жагсаалт нэлээд гишүүнээр бүл нэмэх болсон гэх.  Тухайлбал, УИХ хүртэл өөрийн гэсэн “Мөрөөдлийн баг”-тай болсныг сошиал ертөнцөөр нэг шуугиж байна.

Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор УИХ өнөөдөр ажлын хэсэг байгуулав.

Ажлын хэсгийн ахлагчаар нь  Л.Эрдэнэчимэг  ажиллах юм байх.

“Сэтгүүлч асуухаар нь балмагдаад худал худлаа хэлчихсэн юм” гэж ээлжит элдэвлэлдээ ээрүүлж буй Л.Эрдэнэчимэг гишүүнийг Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар  томилсонд УИХ дотор түүнээс өөр “ухаантан” олдоогүй юм байхдаа гэж олон нийт халаглаж байна.

Энэ багт гацаадаг С.Ганбаатараас эхлээд,  оймсонд хавчуулдагддаг О.Баасанхүү, "долоовор хуруу" Б.Наранхүү,  А.Бакей, Су.Батболд,  Д.Ганхуяг, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн гээд уул уурхай, эдийн засгийн талаар мэдлэгтэй нэг ч хүн алга.  УИХ доторх 76 гишүүн дотор хөрөнгө оруулагчдыг үзэн яддаг, Тавантолгойг жадлан эсэргүүцэж байгаа  бүхнийг ажлын хэсэгт багтаасан нь энэ төслийг явуулахгүйн тулд улстөр-эдийн засгийн бүлэглэл сүүлчийн сумаа тавьж байна гэсэн шүүмжлэл ч дагуулж байна.  Өөрөөр хэлбэл, энэ төслийг инээдэм, ханиадам болгох, эсцийн бурууг энэ хэдэн "Мөрөөдлийн баг"-ийнханд чихэх гэсэн далд санаа байхыг хэн мэдлээ.

Б.Баабар МҮОНТ-д ярилцлага өгөх үеэрээ саарал ордны 76-гаас Шар хадны галзуучуудын эмнэлэгт очих 10-аад гишүүн байгааг дурдсан.  "Тэдний зарим нь Тавантолгойн ажлын хэсэгт орчихсон тууж явна" гэж сошиал ертөнцийнхөн бухимдаж байна.

Нээрэн л, Тавантолгойн талаар тоо уншиж чадах хүн УИХ дотроос олдоогүй юм байх даа.  Очиж, очиж Л.Эрдэнэчимэг байхдаа яахав дээ гэсэн халаглалтай зэрэгцээд “Монос”-ын эмэнд хордсон нялх хүүхдүүд шиг монголчуудын хувь заяагаар тоглох вий гэж зарим хүмүүс твиттер хуудаснаа жиргэжээ.

 М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж