УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдээс санал авна

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдээс санал авна

Засгийн газрын 2012 оны 181-р тогтоолд иргэн бүрт нэг бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар заасан.

 

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 15 хувийг эзэмшээд байгаа Монгол Улсын 2,1 сая иргэний 2,1 тэрбум ширхэг, 553 ААН-ийн 8,5 сая ширхэг хувьцааг саналын эрхгүй болгож,  Монгол Улсын үндсэн хуулийн 5-р зүйлийн 5.2, 5.3-р заалт 16-р зүйлийн 16.3-р заалт компанийн тухай хуулийн 34-р зүйлийг зөрчиж хувьцаа эзэмжшигчдийн эрхийг хязгаарлаж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Монголын “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциацци” ТББ, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах” ТББ, “Монгол 999 Үндэсний нэгдэл” ХК зэрэг байгууллагууд үзэж байгаа аж.

 

Тиймээс хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг сэргээхтэй холбоотойгоор иргэдээс энэ сарын 30, 31-ний өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд Чингисийн талбайд санал авах ажил зохион байгуулах гэнэ. Энэ үеэр тавантолгойн асуудлаар олон нийтэд танилцуулга хийх юм байна.

 

Эх сурвалж: www.chuhal.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж