Уламжлал ёсоор "Эх дэлхийн цаг-2019” өнөөдөр /2019.03.30/ Улаанбаатарын цагаар 20.30 цагт эхэлнэ. “Эх дэлхийн цаг” арга хэмжээг энэ жил арав дахь удаагаа тэмдэглэх гэж байгаа бөгөөд Д.Сүхбаатарын талбайд "Эх дэлхийн цаг-Хуванцраас татгалзъя" уриатай оролцох юм. Энэ үеэр зохион байгуулагчид хүний үйл ажиллагаанаас үүдсэн орчны доройтлыг бууруулахад хувь хүний оролцоо чухал хэмээн хуванцраас татгалзаж, эх дэлхийнхээ төлөө нэгдэхийг уриална.
Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр "Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байна. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ