800 оноо хэрхэн авах вэ? лекц сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

800 оноо хэрхэн авах вэ? лекц сургалт боллоо

Орхон аймгийн Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо, Лаборатори 14-р сургуультай хамтран Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд зориулан "800 оноо хэрхэн авах вэ?" лекц сургалтыг дөрөвдүгээр сарын 28-нд амжилттай зохион байгууллаа.

Лекцэнд Эрдэм ахлах сургууль, Эрдэнэт цогцолбор, 14-р сургуулийн 220 сурагч хамрагдсан ба илтгэгдээр ХАА-н МСҮТ-ийн захирал, доктор Н.Алтанцоож "Зорилгодоо хэрхэн хүрэх вэ?", 14-р сургуулийн Ахлах ангийн сургалтын менежер Ш.Дорж "Элсэлтийн шалгалтанд амжилттай бэлтгэх нь" сэдвээр лекц уншлаа.

Мөн Орхон аймгийн НАМЗХ-ны тэргүүн Б.Дашравдан Элсэлтийн шалгалтанд 800 оноо авч байсан туршлагаасаа хуваалцсан бол тэргүүлэгч С.Эрдэнэбаяр "Зургаан баавгай" хөгжөөнт тоглоомыг тоглуулан Д.Карнеги "Алтан ном"-оор 2 оролцогч сурагчийг шагнаж урамшууллаа.Цаашид "800 оноо хэрхэн авах вэ? фэйсбүүк групп ажиллуулан Эрдэнэтийн үе үеийн 800 оноо авч байсан залуусын арга туршлага, хичээл зүтгэлийг дүү нартаа таниулан мэдээ сурвалжлага бэлтгэн ажиллахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж