Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нууцлал

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нууцлал

Санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нууцлал

Хуулиар олгогдсон эрхийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсад Үнэт цаасны зах зээлийн тухай, Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай болон бусад холбогдох хуулиудад заасан харилцааг зохицуулдаг. Ингэхдээ эдгээр хуульд заасан үйл ажиллагаа нэг бүрээр дүрэм, журам, заавар батлан мөрдүүлэхийн зэрэгцээ шаардлагатай шалгуур үзүүлэлт болон бусад хэм хэмжээг тогтоон, хэрэгжилтэд нь хяналт тавина. Дээрх хуулиудад заасан үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгох бөгөөд уг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хянаж, шаардлага хангахгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох зэргээр зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажилладаг юм.

Хорооноос санхүүгийн үйл ажиллагаанд олгож буй тусгай зөвшөөрөл нь төрийн нэрийн өмнөөс тусгай эрх өгч буй, эрх зүй, зохицуулалтын агууламж бүхий албан ёсны баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр холбогдох дүрэм, журам, заавар, шалгуураар тогтоогдсон хүрээ, хэм хэмжээ, нөхцөл шаардлага тавигдах ба тэдгээрийг мөрдлөг болгон ажиллах нь уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг баталгаажуулна.

Иймд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь тодорхой нууцлал, үл хуулбарлагдах, хуурамчаар үйлдэх боломжийг хязгаарласан шинж чанартайгаар хэвлэгддэг бөгөөд тэдгээр нууцлалаас танилцуулж байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж