Төв банк гуравдугаар сард 91 кг алт худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.30-нд нийтлэгдсэн

Төв банк гуравдугаар сард 91 кг алт худалдан авлаа

Төв банк гуравдугаар сард 91 кг алт худалдан авлаа

УИХ-ын 2019 оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгосон.

Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.

Монголбанк 2019 оны гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байсанаас 623 кг дутуу буюу 87 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны гуравдугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авсан.

2019 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

2019 оны гуравдугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байлаа.

Энэ нь Лондонгийн үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой юм. 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Лондонгийн үнэт металлын захын алтны хаалтын ханш 1309.70$ /1 трой унци/ байна.

График 1. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

Эх сурвалж: МОНГОЛ БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж