"Ухаалаг залуус амьдрал аварна" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

"Ухаалаг залуус амьдрал аварна" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

"Ухаалаг залуус амьдрал аварна" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, JCI Монгол төрийн бус байгууллага хамтран Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 01-31-ний өдрийг хүртэлх хугацаанд “Нэг хором” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд өнөөдөр /2019.03.29/ “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Скаутын Холбоотой хамтран өсвөр насны 4000 гаруй хүүхдүүдийн дунд “Ухаалаг залуус амьдрал аварна” хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэг нь 2 үе шаттай явагдсан бөгөөд Нэгдүгээр үеийн  модератороор Монгол Улсын гавъяат жүжигчин П.Эрдэнэзаан, паналистаар топ модель Д.Пүрэвсүрэн, Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмнэлэгийн газрын дарга А.Амгаланболд, залуу үеийн төлөөлөгч О.Зундуйдорж, Хоёрдугаар үеийн модератороор сэтгүүлч Л.Одзаяа, паналистаар Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Том-Үжин академийн үүсгэн байгуулагч Б.Батжин, Mesmerism entertainment үүсгэн байгуулагч Д.Ганцогт, Лантуун дохио төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нар оролцож, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын эрүүл мэндэд хохирол учруулахын хор уршиг, хуулийн хариуцлага, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцаж, оролцогчдод мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлэгт хамрагдсан хүүхдүүд өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах, хүлээцтэй байж найрсаг харилцаж, “Нэг хором” тэвчих нь ямар үр нөлөөтэйг ойлгож авлаа хэмээж байв.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж