NASA: Хоёр сар босолгүй хэвтэж чадвал 19 мянган доллар өгнө | News.MN

NASA: Хоёр сар босолгүй хэвтэж чадвал 19 мянган доллар өгнө

NASA: Хоёр сар босолгүй хэвтэж чадвал 19 мянган доллар өгнө

NASA: Хоёр сар босолгүй хэвтэж чадвал 19 мянган доллар өгнө

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA болон Европын сансар судлалын байгууллагатай хамтран хүний бие сансрын жингүйдлийн орчинд удаан байх үед хэрхэн өөрчлөгдөхийг судлахаар төлөвлөжээ. Энэхүү төслийн хүрээнд туршилтад сайн дураараа оролцох 24-55 насны эрүүл чийрэг, герман хэл мэддэг хүнийг сонгон шалгаруулж буй ба шалгарсан хүн хоёр сарын турш орноос огт босохгүй хэвтэх ёстой юм байна. Даалгаврыг амжилттай биелүүлж чадсан хүнд 19 мянган ам.долларын цалин өгөх ажээ.

Ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Германы Кёльн хотод явуулах уг туршилтад эмэгтэй 12, эрэгтэй 12 хүнийг оролцуулах бөгөөд уруугаа зургаан градус хазгай орон дээр хоёр сарын турш хэвтүүлэх юм байна. Учир нь яг ийм байрлалд удаан хэвтвэл цусны эргэлт сансарт байгаа мэт удааширдаг ажээ. Гэхдээ огт хөдөлгөөн хийхгүй гэсэн үг биш зурагт үзэх, ном унших, унтах зэрэг үйлдэл хийж болох аж. Мөн туршилтын дараагаар тухайн хүнд тохирсон сэргээх эмчилгээг хийх юм байна.

Эх сурвалж: USA TODAY

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-29 202.21.106.127

zuv

Avatar

Байна 2019-03-29 103.57.94.72

Энэ асуудлыг монголоос тодруулах хэрэгтэй монголын ихэнх залуучууд идээд л хэвтээд байвал жил ч хэвтэж чадах чадвартай

Avatar

настан 2019-03-29 203.91.117.8

ИЙМ ХҮН МОНГОЛООС ТОДОРЧ ШОГТОХ ВИЙ

Avatar

Монгол иргэн 2019-03-29 103.9.89.202

хэхэ тэгсээр байгаад ганц олдох амьдрал дуусчих байлгүй

Avatar

Зочин 2019-03-29 202.70.41.194

2019 онд гадаадад бакалавр, магистр, докторын сургалтанд явах хүмүүст зориулж гадаадын их сургуулиудад уншигддаг ерөнхий эрдмийн лекцүүдийг ойлгох, сонсох, бичих чадваруудыг эртнээс төлөвшүүлэх, цагтаа лекцээ ойлгож сурах чадварыг эзэмшүүлэхэд зориулж бодит материалуудад тулгуурласан сургалтыг ганцаарчилсан хэлбэрээр явуулж байна. 99922603

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж