NASA: Хоёр сар босолгүй хэвтэж чадвал 19 мянган доллар өгнө

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

NASA: Хоёр сар босолгүй хэвтэж чадвал 19 мянган доллар өгнө

NASA: Хоёр сар босолгүй хэвтэж чадвал 19 мянган доллар өгнө

АНУ-ын сансар судлалын агентлаг NASA болон Европын сансар судлалын байгууллагатай хамтран хүний бие сансрын жингүйдлийн орчинд удаан байх үед хэрхэн өөрчлөгдөхийг судлахаар төлөвлөжээ. Энэхүү төслийн хүрээнд туршилтад сайн дураараа оролцох 24-55 насны эрүүл чийрэг, герман хэл мэддэг хүнийг сонгон шалгаруулж буй ба шалгарсан хүн хоёр сарын турш орноос огт босохгүй хэвтэх ёстой юм байна. Даалгаврыг амжилттай биелүүлж чадсан хүнд 19 мянган ам.долларын цалин өгөх ажээ.

Ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Германы Кёльн хотод явуулах уг туршилтад эмэгтэй 12, эрэгтэй 12 хүнийг оролцуулах бөгөөд уруугаа зургаан градус хазгай орон дээр хоёр сарын турш хэвтүүлэх юм байна. Учир нь яг ийм байрлалд удаан хэвтвэл цусны эргэлт сансарт байгаа мэт удааширдаг ажээ. Гэхдээ огт хөдөлгөөн хийхгүй гэсэн үг биш зурагт үзэх, ном унших, унтах зэрэг үйлдэл хийж болох аж. Мөн туршилтын дараагаар тухайн хүнд тохирсон сэргээх эмчилгээг хийх юм байна.

Эх сурвалж: USA TODAY

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж