Исгэлэн жимсний нэрээр хамтлагийнхаа нэрийг өгсөн гурван өөр төрх,гурван өөр дуу хоолтой бүсгүйчүүд өдгөө хамтарсан уран бүтээлээсээ түр завсарласан. Ийн завсарлага авах болсон шалтгаан нь хамтлагийн ахлагч "шаргал үст" Ука ээж болсонтой холбоотой гэдэг. Өнгөрсөн онд дууч бүсгүйчүүд өөр, өөрсдийн бие даасан уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй ажилласан. Харин Укагийн хувьд уг ажлаа хийж гүйцэтгэж хэд хэдэн уран бүтээлээ дүрсжүүлэн цацаж олны хүртээл болгосныг сонсогчид санаж буй биз ээ.
Тэгвэл энэ удаад Ц.Намуунаа анхны соло уран бүтээлийн “One moment” цомгоо гаргаж байна.
Ц.Намуунаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн зээ охин нь. Тэрбээр рок попын тогоонд хамгийн өвөрмөц дүр төрх, имижтэй гэдгээрээ ялгардаг билээ.
Т.АНУ