Анжелина Жоли “Marvel”-ийн кинонд тоглож магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли “Marvel”-ийн кинонд тоглож магадгүй

Анжелина Жоли “Marvel”-ийн кинонд тоглож магадгүй

“Marvel” студи супер баатруудтай дараагийн цувралдаа жүжигчин Анжелина Жолиг тоглуулж магадгүй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Жоли “The Eternals” комиксоос сэдэвлэсэн кинонд “Sersi” хэмээх супер баатрын дүрийг бүтээж магадгүй аж. Уг кино нь дэлхийг хамгаалдаг үхэшгүй мөнх супер баатрууд болон аймшигт Девиант нарын тэмцлийг харуулах бөгөөд Хятад найруулагч Хлоя Чжао киног найруулах юм байна.

Өмнө нь мөн л комик номоос сэдэвлэсэн “Wanted” , уран зөгнөлт “Lara Croft: Tomb Raider”, “Beowulf” зэрэг кинонуудад дүр бүтээж байсан Оскарын шагналт жүжигчин бүсгүупер баатрын дүрийг бүтээхэд тийм ч хэцүү биш байх болов уу.

Анжелина Жоли одоогоор 2014 онд нээлтээ хийж байсан “Maleficent” киноны хоёрдугаар анги дээр ажиллаж байгаа билээ. “Maleficent: Mistress of Evil” кино аравдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж