Нэмэгдсэн өртгийн албан татварын 2018 оны буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс иргэдийн дансанд шилжүүлсэн. 2019 оны хоёрдугаар сарын 2-ны байдлаар 723,265 иргэнд 103.6 тэрбум төгрөгийг олгосон тухай мэдээллийг Татварын ерөнхий газраас өгч байсан юм.
Харин одоо арилжааны банкуудаас гурван шалтгаанаар гүйлгээ буцсан 15,627 иргэн байгаа аж. Эдгээр иргэдийг 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний дотор мэдээллээ засаж, баталгаажуулахыг зөвлөлөө.
Гүйлгээ буцсан гурван шалтгаан нь
- Нэр, данс зөрсөн
- Данс хаагдсан
- Буруу данс байжээ.
Мэдээллээ засаж, баталгаажуулаагүй бол буцаан олголт олгогдохгүйг анхааруулав.