Иргэд санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гал түймэрт эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй. Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд түймэрт 288 хүн өртөж нас барсны 101 нь хүүхэд байна. Мөн түлэгдэж бэртсэн 199 хүний 54 нь хүүхэд байгаа юм. Энэ хугацаанд 19,955 удаагийн гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж, иргэдэд 59,5 тэрбум төгрөгийн хохирол шууд учирчээ.
Он гарсаар эхний гурван сарын байдлаар 1234 удаагийн ахуйн гал түймэр гарч, гал түймэрт 19 иргэн өртөж амь насаа алдсаны 7 нь хүүхэд, найман иргэн түлэгдэж, гэмтсэний хоёр нь бага насны хүүхэд гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Хамгийн сүүлд энэ сарын 26-ны өдрийн 14.34 цагт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутагт таван ханатай гэр, амбаартай шатсаны улмаас 58 настай эмэгтэй Б, зургаан сартай эмэгтэй А нар угаартаж нас барсан юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны гуравдугаар сард хойд хөршийн Кемерево хот дахь нэгэн худалдааны төвд гал гарч, 64 хүн амь насаа алдсаны 41 нь хүүхэд байв. Энэхүү эмгэнэлт явдлын үеэр хүүхдүүд гал түймрийн үед яахаа мэдэхгүй, сандарснаас амь насаа аварч болох байсан үнэтэй цаг хугацааг алдсаныг тухайн үед мэргэжилтнүүд хэлж байв. Иймд таны хүүхдүүд гал түймрийн үед амьд үлдэх энэ гурван аргыг заавал мэддэг байх ёстой. Заавал хүүхэд гэлтгүй та ч гэсэн мэддэг байхад илүүдэхгүй.
- Дээр нь шээсэн ороолт, алчуур Ингэж хэлэхээр хүүхдүүд дооглон инээдэг ч энэ бол амьд үлдэх эхний арга. Учир нь бид байнга ус бариад явж байдаггүй билээ. Хүүхдүүд бол бүр ч байхгүй. Гал түймрээр ихэнх хүн түлэгдэж биш утаанаас угаартаж амиа алддаг. Тиймээс ороолт, алчуур, футболка, цамц гээд ямар ч хамаагүй хувцсаа тайлаад дээр нь шээх хэрэгтэй. Ингээд шээсэн хэсгээ хамартаа наагаад амьсгална. Шээс нь уснаас илүү утаа, хорт агаарыг цэвэрлэдэг юм.
Гарах хаалгаа ол Гал түймэр болно гэж бид огт боддоггүй. Тийм болохоор хэрэв одоо гал түймэр гарвал гэж хэний ч санаанд орохгүй. Тэгвэл тоглоом маягаар хүүхдээ орсон байшин болгондоо галын аюулаас зугтах газар олдог болгож сургаж болно. Энэ нь эцэстээ зуршил болон хувирч, хэзээ нэгэн цагт аминд нь орох юм. Ямар ч зүйлийг 3 сарын хугацаанд тогтмол хийвэл зуршил болдог учраас аливаа аюул осол тохиолдоход хүн сандарч тэвддэггүй сайн талтай. Орсон газар болгоноо ажиглан, гамшгийн үед хаашаа зугтахаа ярилц. Хамгаалалтын ажилтнаас асуусан ч болно.
Холбоотой мэдээ