Сагсан бөмбөгийн холбооны гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн холбооны гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр баталлаа

Сагсан бөмбөгийн холбооны гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр баталлаа

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурал өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд боллоо. Уг хурлаар зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлж баталсан юм.

Сүүлийн жилүүдэд маргаантай байгаа Монголын сагсан бөмбөгийн холбооны шинэ гишүүдийг өнөөдрийн хурлаар бүртгэж авлаа. Үүнд, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба болон С.Тулга нарыг Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнээр баталжээ. Эдгээр нэр бүхий хүмүүсийг Монголын үндэсний олимпийн хорооны дүрэмд заасан гишүүний үүргээ хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

Өмнө нь Э.Анар, С.Батбямба, Д.Дэлгэрсайхан нар сагсан бөмбөгийн холбоог төлөөлөн Олимпийн хорооны гишүүний бүртгэлтэй байсан байна.

“Монголын сагсан бөмбөгийн холбоо 1962 онд анх байгуулагдсан. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2017 онд болсон Монголын сагсан бөмбөгийн холбооны хурлыг хуулийн дагуу болсон гэж үзсэн учир Ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нарыг албан ёоор бүртгэж авсан. Одоогийн Монголын сагсан бөмбөгийн холбооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд 3000 ам.доллар төлж эрхээ баталгаажуулжээ” гэж Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж