Л.Эрдэнэчимэг Тавантолгойн ажлын хэсгийг ахална

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг Тавантолгойн ажлын хэсгийг ахална

ТАВАНТОЛГОЙН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнөөдөр /2015.04.29/ байгуулсан байна.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд тус тус багтжээ.

Тус ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж, дараах зүйл заалтыг мөрдөж ажиллах аж. Үүнд:

  • “Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын болон холбогдох Байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх”,
  • “Гэрээ нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх”,
  • “Гэрээ нь Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх”,
  • “Эрдэнэс Таван толгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах байгаа эсэх” зэрэг асуудал багтжээ.

14 зүйл заалт бүхий Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн баримтлах удирдамжийг Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ны 101 тоот захирамжийн хавсралтаар баталсан байна.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж