МҮОХ: Олон улсын олимпийн хорооны хартийг зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

МҮОХ: Олон улсын олимпийн хорооны хартийг зөрчөөгүй

МҮОХ: Олон улсын олимпийн хорооны хартийг зөрчөөгүй

Монголын Үндэсний Олимпийн хорооны /МҮОХ/гишүүдийн хурал өнөөдөр/2019.03.29/ “Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд боллоо. 2019 оны нэгдүгээр сард хуралдах байсан уг хурал тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ.

Өнөөдрийн хуралд оролцох ёстой 169 гишүүнээс 94 гишүүн хуралдаа сууж, МҮОХ-ны үйл ажиллагааны тайланг сонсож, саналаа хэлсэн юм. Хуралд Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай нарын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд оролцов.

Өнөөдрийн хурлыг МҮОХ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш даргалан явууллаа.

2019 онд Азийн олимпийн хорооны хурал, Элсний наадам зэрэг томоохон хурал, зөвлөгөөн, тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэл ажлаа хийж байгаа аж. Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сангаас Спорт-эмэгтэйчүүд арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Мөн МҮОХ-ын Гүйцэтгэх зөвлөлөөс дотоод ажлыг сайжруулахаар 12 санал гаргасан байна.

Олимпийн өв соёлыг дэлгэрүүлэх зорилгоор Олон улсын олимпийн хорооноос дэмжлэг хүсэж, ажлууд хийгдсээр байгааг тайланд дурдлаа.

МҮОХ-д хийсэн Аудитын байгууллагын шалтгалтаар санхүүгийн ноцтой асуудал илрээгүй байна. МҮОХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийхэд Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Олон улсын Олимпийн хорооны хартийг зөрчөөгүй гэж үзжээ.

Мөн оны төгсгөлд болдог “Бөртэ чоно” шалгаруулалтын зааврыг эргэж харахаар болжээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй холбоотой иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Э.Мөнх-Очирын нэхэмжлэлтэй шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 10-нд болохоор болжээ. Иргэн Д.Загдсүрэн эрх ашиг нь хөндөгдөж байгаа тул өөрийг нь гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасны улмаас шүүх хурал хойшлогдсон байна.

Өнөөдрийн хурлаар зарим спортын холбоодыг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлуулах тухай байсан. Үүнд Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо, Монголын сквош теннисний холбоо, Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хороо, Монголын Люж чарга болон Бобслей скелетоны холбоодын хүсэлтийг хэлэлцлээ.

Зарим холбоод олон улсын холбоонд бүртгэлтэй байсан бол зарим нь дотоодын маргаантай байжээ. Тодрулбал, Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо дотроо хоёр холбоотой байгаагаас маргааны шинжтэй асуудал гарсан. Тиймээс уг холбоог шинээр элсүүлэх боломжгүй гэж үзлээ.

Хурлаар Монголын мастеруудын Биеийн тамир, спортын хороо болон олон улсын холбоонд албан ёсоор бүртгүүлж, өвлийн спортын төрлийг хөгжүүлж яваа Монголын Бобслей скелетоны холбоог МҮОХ-ны гишүүнээр элсүүллээ.

МҮОХ-ны зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим гишүүдийг шинээр гишүүнээр элсүүлэн батлууллаа.  Тодруулбал, Э.Нандинзүрх /боулинг/, З.Энхболд, Ж.Батжаргал /хоёул теннис/, А.Ундраа /даам/, Ц.Цэвэрбал, Б.Дамба, С.Тулга /бүгд сагсан бөмбөг/, Г.Батсайхан, Ж.Оджаргал  /Усан спорт сонирхогч/, Б.Онон /таеквондо/, Б.Солонго /Бадминтон сонирхогч/, Ш.Батбаяр, Д.Цогтбаатар  /эмнэг сургагч, булгиулалт/, Б.Буянтогтох /Говь-Сүмбэр/, Д.Мөнхбаяр /Налайх/, н.Сарантуяа /Кэндо/ нарыг тус тус гишүүнээр баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж